Өчдөр нэг гослол авах гээд гадуур явлаа ажлаа тараад нөхрөө чирээд. Явж барьж сүйд болоогүй ээ, би чинь огт комплексгүй гар л даа. Шууд дэлгүүр гүйж ороод тэр үед юу нүдэнд харагдана тэрийг нь л сонгоод бушуухан гүйгээд харьчихдаг гар байхгүй юу. Тэгээд бид хоёр явж байсан чинь хөөрхөн хөөрхөн моодны хослолууд байна аа байна. Өмсөөд үзлээ би дотор нь багтдаггүй.
Жаахан том байсан бол гээл, тэгсэн нэг тийм эмээ маягийн хослол байгаад байсан байхгүй юу, би ч пүй пай гээл. Тэгсэн чинь энэ хужаа нарын шувуун цээжтэй хүүхнүүдэд зориулсан хувцсанд нь би багтдагггүй өнөө эмээгийн гослолыг заагаад "аягүй бол би энд багтаж нэг ална аа" гэлээ. Худалдагч нь аваад өгтөл би үнэхээрийн багтаад хаявал яах уу? Бүр яг таг таараад, одоо тэгээд яах уу дээ таарч байгаагаар нь тэрийг л авчлаа.Өнөө Гуанжу гэг билүү тэрний нутгаас л ирсэн юм шиг байна лаа, Гуан жугаас ирсэн гэсэн, тэр гослол ха ха ха. Хужаа хослолоор гангардаг хямдхан хүүхэн л дээ, би.
Үнэртэй ус мус би ер түрхэж чаддаггүй шд, үнэрт нь дотор муухайрах нь ч юу юм, гэхдээ л түрхдэггүй юм өө. Гэтэл би бэлгэнд яагаад ч юм үнэтэй ус их авдаг юм. Ноднингийн цагаан сараар би хамаг нарийн гарын бэлгүүдээ дан хүмүүсийн бэлэглэсэн үнэртэй усаар бүрдүүлсэн гээл бод, ха ха ха. "Шанель шүү, үнэтэй шүү" гэж мэгээл бэлэглээд хаяж байгаа юм чинь. Бодвол үнэтэй л байлгүй, брэндийг нь сонсохоор.
Саяхан нэг хүн GUCCI-н ус бэлэглэсэн байсан. Үгүй түрхэхгүй хэвтэж сониучирхаад задлаад хаясан. Манай гэрт хөвгүүд маань спрэй болгоод цацаад гүйж явсан гэсэн, ккк. Эмээ нь "хүүеэ, энэ хайрцаг сав нь сүрхий юм байна" гээд хямгадсан гэсэн. Ээждээ "та авбал ав ав, наадах чинь бэрээнд" гэж хэлээл өнгөрч байгаа юм чинь.
Хумс хураагаа засна гэж огт байхгүй, тожийтол нь аваад аваад хаячихдаг юм. Гэхдээ гоё хумстай хүүхнүүдэд би жинхэнгээсээ атаархдгий шд, ккк. Дээр Гилийн Хатан, Гуталчин хоёр блог дээрээ нүүрээ нууж байгаад зургаа тавьсан байсан юм, нээх гоё гарнууд, би атаархаад ёстой яг шээс гоожих гэж байгаа юм чинь, ккк. За за бүр тэгж ярьвал энэ муу гуан жугийн хослол маань ер нь бараг амьдралдаа анх удаагаа авч үзэх гэж байгаа гослол ч юм уу.
За за тэр мэрээ хүртэл тоочих ямар хэрэг байна аа.
Ер нь тэгээд авгай ч бүр болчижээ болчиж, нэг өдөр л хүн чинь авгай болчихдог юм байна, ха ха ха.
kk ineedtei bichih umaa,bi ch bas oroihon nasandaa huuhed gargaad odoo gertee baidag.Neg delguur orj goslol haidag umy kk,nadad ch bas 1 iimerhuu l um tohioldoh baih daa.
ReplyDeleteТа хэдтэй бэ??? зүгээр өөр дэлгүүр орвол таардаг хослол олдышт... ТЭр нөхдүүдийн зургыг үзэх юмсан.. Хоёулаа адилхан гартайгаараа хоёулаа зургаа авхуулж тулхуу ... энэ нь илүү гоёын байна гэж хэлэхгүй амаршт хэхэ
ReplyDeletehuuye nas chatsuu um baij uuriiguu avgai gej baiguul namaig bas avgai gej baigaatai adil busuu, haha.
ReplyDelete