гэж та амьдралдаа хэзээ бас хэдэн удаа дуу алдаж байсан бэ?
Анх манай нэг найз надад нэг оньсого таалгасан юм.
"Уухай туухай баатар, Ууцан дундуураа тасархай баатар, Хаданд хальтардаггүй баатар, харвасан суманд оногдоггүй баатар тэр юу вэ?" гэж ирээл. Эгч наана нь сансрын хамгаалагч Волтрон маягийн юм л санаад байдаг, танк, буу, баатар, цэрэг гэж мэгээл. Хаданд хальтардаггүй, харвасан суманд оногддоггүй гэхээр чинь одоо бүр тасраад явчихдаг юм байгаа биз дээ, ккк.
Таагаал байсан таагаал байсан, таагаал байсан оногддоггүй, бүр аргаа бараад бууж өгсөн чинь шоргоолж гэдэг байхгүй юу. Би ч бүр шар хөдлөөд "Өө үхсэн баас" гээл нэг их дуу алдаж билээ, ха ха ха.
Манай ардын оньсого бас л үнэн зэвүүн тийм ээ. Нээрээ л шоргоолжийг бодоод байсан чинь хаданд хальтардаггүй, харвасан суманд оногддоггүй гэдэг бүр явын яг үнэн байгаа байхгүй юу, Уухай туухай, ууцан дундуураа тасархай гэдэг нь ч гэсэн дээ ха ха ха, баатар гэдэг нь жаахан "хулхидчихсан" болохоос, ккк.
Манай их сургуулийн нэг найз байсан юм. Найз залуу хайгаал, тэгсэн нэг найз хүүхэн нь "би Завханы залуучуудтай танилцсан, чамайг танилцуулаад өгөх үү" гэж ирээл нэг их уянгалуулж гэнэ ээ. Манай найз яахав дээ бас гайгүй юм байвал танилцчих санаатай "тэгэе тэгэе" гээд их дуртай дуугарч гэнэ.
Тэгээд өнөө хүүхэн нь тэр залуучуудыг баасан эгчийн төрсөн өдрөөр тасагтаа урьж гэнэ. Эгч зүгээр гүйж очоод учиргүй л их тусалж гэнэ, хоол унд юу юу гээд. Тэгээд орой ч болж партидах гээд залуучууд нь хүрч ирж гэнэ дээ. Манай найз аягүй зэхээстэй тэнд суугаастай. Тэгээд ороод иртэл арван жилийн ангийх нь дан муу сурдаг банди нар "нусаа татчихсан" зогсож байсан гэсэн. Манай найз "Өө үхсэн бАААс" гээл буруу хараад суучихсан гэж байгаа, ха ха ха. Дараа нь бид хоёр тэрийг нь ярьж элгээ хөштөл инээж билээ.
Бас байрны хэдэн банди нар тасагтаа цуглаал сайхан хүүхний тухай шөнөжин ярьж гэнэ ээ. Бүгд яриал байж яриал байж яриал байж, хүн бүр л сайхан хүүхнүүдийг магтаал бишрээл, тэгсэн тэгж тэгж сүүлд нь нэг нь "Сайхан хүүхэн гэхээр сайхан л даа, даанч баадаг гэхээр муухай тийм ээ" гэж аягүй бодлогошронгуй дуугарсан гэсэн. Өрөөгөөр дүүрэн баахан залуучууд ха ха ха ха , хэ хэ хэ болсон гэсэн, ха ха ха.
Хэдхэн хоногийн өмнө манай маамуу аавыгаа гарах гэж байхад нь "МӨНЬГӨӨ, МӨНЬГӨӨ" гээд нэхээд, аав нь "өгөөмөр" юм болохоороо түрийвчнээсээ нэг хорьт нэг аравт гаргаж өгчихөөд аягүй хорин сая төгрөг өгсөн царайтайгаар маамуу руугаа хараад өгөөмөр царайлаал нэг баахан олон юм хэлсэн байхгүй юу, өхөөрдөөл . Тэгсэн чинь манай маамуу өөдөөс нь "ДУУУГАЙ БАЙ" гээд том зандардаг байхгүй юу, ха ха ха. Аавынх нь царай тэрхэн үед ёстой үнэн санаандгүй хувирал гараад би үхэтлээ инээсэн. "Орчин үеийн хүүхүүд чинь ийм болчиншд" мэдэж ав гэж баахан инээв.
ineegeed garlaa.
ReplyDelete