Анхны хайрын тухай бичмээр санагдав.
Энэ надад их хэцүү асуудлаа, ккк. Яагаад гэвэл би цэцэрлэгт байхдаа Амгаа нэг хүүд дурлаж байсан юм, тэгээд нэгдүгээр ангид орохдоо Амгаагаа мартаад Мандахаа гээд нээээээх хөөрхөн хүүд дурлачихсан. Мандахаадаа 3-р анги хүртлээ аягүй сайн явж байсан чинь манай гэр аймгийн төв рүү шилжээд ингээд будаа будаа. Аймаг ороод Мөнхөө гээд нэг хүүд дурлаад тэгсэн ээ дараахан нь Баагий гэж нэг хүүд дурлаад 8-р анги хүртлээ сайн явсан юм. Тэгсэнээ Боогий гээд нэг онц сурлагатан банди байсан юм тэрэнд бас жаахан дурлаж мурлаал Тэгсэнээ дараа нь 9 ангидаа бас өөр нэг хүүд дурлаал түүнийгээ бүр бодоол зүүдэлж бариал, нэг иймэрхүү л, ккк. Бүгдэнтэй нь үерхсэн үү гэвэл үгүй ээ үгүй, би зүгээр л тэднийгээ хараал хайлчихдаг л байсан юм гэхгүй юу ха ха ха.
За тэгээд оюутан боллоо доо хөөрхий.
Оюутан байхдаа би Мөөгий гээд Завханы нэг охинтой их дотно танилцаж бид хоёр үнэхээрийн үй зайгүй үерхлээ. Тэр бас надархуу донгио, час улаан онц сурлагатан байсан, тийм болохоор бид хоёр арван жилдээ хэнээс ч захиа авч үзээгүй хоёр. Тийм болохоор чинь аягүй амар байдаг байхгүй юу, иймэрхүү банди мандийн талаар ярихад. Учиргүй олон захиа авч байсан хөөрхөн охидуудтай ярихад бас л ярих юм олдохгүй хэцүү л дээ. Тэдэнтэй ярихдаа би голдуу өөрсдөөр нь яриулах тахчик хэрэглэдэг байлаа гэж.
Ингээд Мөөгийн бид хоёр нэгэн өдөр тэдний тасагт хонов оо хөөрхий, шөнөжингөө л ярьлаа, бүр сүүлдээ анхны хайрын тухайнэг мэдсэн Мөөгий маань ярьлаа. Тэгсэн она бүр үнэн уянгын түүх ярьдаг байхгүй юу. Бид хоёрын дурлалын ертөнцөд захиа махиа, үерхэл энэ тэр гэдэг ойлголт огт байхгүй шд, зүгээр л түүнийхээ тухай л ярьхад хангалттай тийм охидын шивнээ болдог байхгүй юу.
Мөөгий маань гэтэл яаж байна. 5-р ангидаа л ангийнхаа нэгэн хүүд ухаангүй дурласан байна. Орой хичээлдээ тарахдаа хав харанхуй, хоюулаа тэгээд хавь ойрынхонтойгоо нийлээд гэр рүүгээ харьж явахдаа зөвхөн хоёр биенээ бараадаж бараг бие биенийхээ зүрхний цохилтыг мэдрэн энд тэнд нохой хуцангуут өнөө хүү нь "Айж байна уу" хэмээн чихэнд нь шивнэн гарыг атган Мөөгийгийн маань сэтгэл зүрхийг догдлуулдаг байсан байвал яах уу? Үнэн романтик, ингээд яв явсаар 7-р ангид ортол өнөө анхны хайрын эзэн хүү маань Мөөгийгийн найзад хайрын захиа өгчихсөн байвал яах уу? Энэ нь манай найз охинд үнэн ичгүүргүй бүр доромжлогдсон мэт сэтгэгдэл төрүүлж л дээ. Өнөө хүү нь уучлал эрж баахан гуйсан байгаа юм, сүүлдээ тэр гайтай хар захиаг өмнөөс нь найз нь бичээд өгчихсөн хүртэл болсон байгаа юм, манай найз гэхдээ тэр явдлыг огт өршөөгөөгүй, найз маань хэзээ ч тэгж хичээлээ тараад түүнийгээ бараадан нөмөрт нь орж гараа атгуулж сэтгэл зүрхээ булгилуулаагүй гэж байгаа юм. Өнөө хүү нь ч гэсэн тэр мөчөө санан санан хичнээн Мөөгий рүү маань тэмүүлсэн ч Мөөгий маань огт тоогоогүй тэр чигт нь хаясан байгаа юм.Энэ мөчийг ярьж байхад надад нээрээ ямар муухай гунигтай санагдаж байсан гээч. Гэхдээ би Мөөгийдөө "Хэрэв ээ би та хоёр шиг тийм л ариун нандин холбоотой байсан бол бас тэгээд тэр маань тэгж чиний хамгийн сайн найзад хайрын захиа өгсөн бол Би ч бас чам шиг тэгэх байсан " гэж дуу алдаж билээ хөөрхий.
Тэгээд найз маань цааш ярьлаа, хонхны баяр энэ тэр гээд бүх гол гол үйл явдалууд дээр ТЭР Мөөгийг маань эргүүлж авах гэж байлдсан байгаа юм. Гэхдээ манай найз өршөөгөөгүй. Бүр сүүлдээ их сургуульд ороод 1-р курсэд ороод тасагт нь жаахан халамцуу ирээд манай найзтай уулзах гэсэн юм байна л даа. Тэгсэн манай найз эрүүлжүүлэх дуудаад түүнийг өгчихсөн байвал яах уу, тэрнээс хойш тэр хүү дахиж манай найз дээр нэг ч ирээгүй гэсэн. Тэр түүхийг би сонсож суухад бид хоёр 3-р курс байлаа хөөрхий.
Хамгийн гол нь тэр үедээ манай найз одоо ч түүнийгээ үргэлж бодоостой байсан байвал яах уу? Мөөгий маань түүнийгээ байнга боддог гэнэ ээ, аль 5-р ангиасаа хойш. Би тэр үед нээрээ юу ч гэж хэлэхээ мэдэхгүй, гэхдээ бүр 1-р курст орсон хойно оо хүртэл ирсэн гэдгийг нь сонсоод "Чи түүнд арай л хатуурхсан юм биш үү?" гэж л дуу алдаж билээ. Найз маань тэр үед хүртэл тэгж хамгийн сайн найзад нь хайран захиа өгсөн явдлыг уучилж чадахгүй байгаа байхгүй юу. Гэхдээ л түүндээ ухаангүй хайртай. Галзуу юу, галзуу. Бид хоёр ингээд тэр талаар нь баахан ярьж ярьж байтал Мөөгий маань чи одоо өөрийнхийгөө ярь гэдэг байхгүй юу.
Эгч гэтэл яасан байна уу, нэг настайдаа Нэмэхээд, хоёр настайдаа Хорголоо, гурван настайдаа Гунгаад дурлаж явсан хүн чинь ийм гүн, ийм ариун нандин хайрын хажууд зэрэгцүүлээд ярина гэдэг үнннннэн тэнэг байхгүй юу. Би ч ээрч муураад хачин юм болсон л даа, ямар хамгийн сайн найздаа худлаа хэлэлтэй нь биш, бас тэгэхдээ харсан бүхэндээ дурлаж явсан гэлтэй нь биш, үнэхээрийн бажгидаж байж билээ. Ерөнхийдөө тэгээд нэг юм миний ээлж өнгөрч эргээд бид хоёр зөвхөн түүний тухай ярьж билээ гэж.
Дараа нь бид хоёр тээр хойно, би хоёр хүүхэдтэй, тэр маань нэг хүүхэдтэй болсон хойно уулзахдаа бас тэднийд шөнөжингөө ярьж хоносон юм. Тэр үедээ л бид хоёр баахан инээлдэж билээ. Тэр муу захиа одоо юу вэ, тэрний төлөө тэр мууг тэгж их хатуу шийтгэдэг нээрээ гэж ирэээл айлын авгай нар нэг баахан инээлдэж билээ хөөрхий. Найзын маань зүрх сэтгэл түүнийг бүрэн уучилсан байсан гэхдээ тэр их нандин хайр бүр мөсөн хайлсан байж билээ хөөрхий. Үгүй одоо яаж ч байх вэ дээ, айлын авгай болоод үр хүүхэд гээд жинхэнэ "хайрын" амьдралаар амьдарч яваа түүнд яаж тэр анхны хайрыг багтаах зай зүрх сэтгэлд нь олдох билээ дээ, хөөрхий.
Бага байж дээ хөөрхийс, ккк.
goyo yuma neeree daraa sanahad neg iimerhuu l bdag bhda :)
ReplyDeleteяаанаа ма 4 настай окин цэцэрлэгийхээ хүүд дурлацийм шиг байнаа. Байнга түүнийгээ яриастай чихэр жимс өгч явуулбал хувааж идээстэй дүүгээ тэр хүүгийхээ нэрээр байнга андуурч дуудаастай
ReplyDeleteЭгч тэгсэн бүүр инээд алдаад хөөе танай охин чинь жинхэнээсээ Falling in love болцийм бишүү гээдаахын яаандраа
huuhduud tegdegiimoo, manai huu odoo 6 hureh gej bn lav ene hoorond 3 ohind durlasan :)
ReplyDeleteТа бидэн хоёрт бас ижил төстэй чанар байнаа байна гэж бичкээд харсан чинь доорх комментуудад бас ижил төстэй чанар байжээ ккк
ReplyDeletehuurhun en be. Hairiigaa sanachlaa wain hehe
ReplyDeleteКк миний хайр ч бас л танай найзынхархуу юм байна шд. Аймар гүн дурладаг гэж би өөрийгөө тодорхойлдийшд. Бараг хүн амьтанд дурлаж би зовжийно үхлээ хатлаа гэдэггүй мөртлөө ганцхан хүнд дурлаал балрааск кк. Тэгээд нэг тэр хүндээ гомдоод бас аймар гүргэр огт уучилдаггүй гэхдээ одоо бол уучилсан л даа сүүлдээ бодохоор бүр миний буруу ч байсан юм шиг санагддаг шд кк гүй ээ тэр олон жил араас явж байхад уучилчихгүй дээ эмэгтэй хүн байж зөөлөн сэтгэл нтр ор сураггүй гэж хүртэл өөрийгөө загнадийшд кк
ReplyDeleteанхны хайр сайхан байнаа ..
ReplyDeleteхөөрхийн. хүүхэд л байж дээ. ямар аймар хатуу шазруун хүүхэн бэ. ер нь хүн жоохон дурламтгай байсан нь дээр юм шиг байгаан. дурлах нь амархан бас мартах нь амархан. нэг гүн дурладаг нөхдүүд бол аюултай дурланаа. бүр ухаанаа алдтал
ReplyDelete