Monday, December 26, 2011

Нэээг сайхан бичлэг хиймээр өдөр

байх чинь. Гэхдээ л манай маамууг хатгаатай гэсээн эмч нар. Эмнэлэгт хэвт гэсэн боловч эмнэлэгт оргүй гээд хэвтээгүй, гэрээр эмчилж байгаа. Цэцэрлэгт ганц өдөр аваачиж өгөөд хатгаа тусаасаг.

Энэ жил хурдан гараасай гэж хүртэл их бодогдож байна. Угаасаа л жил эхлэхэд миний зурхай дээр энэ жил эрүүл мэнддээ их анхаар гэж бууж байсан юм. Тэр нь үнэн болох гээд байна аа хө. 10 сараас хойш үргэлж л эмнэлэг домнолог ярив аа хөөрхий.

Өчигдөр бүр шөнө маамуугаа тэврээд эмнэлэгт хэвтэх гээд хамаг юм аа аваад гараад явав. Гэтэл эмч нь гэрээрээ эмчилж болно гээд, нэгэн бодлын аз, нэгэн бодлын бас л "цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй" гэдэг байх аа гэж дотроо бодож суув. За за гэхдээ энэ бүхэн тэгээд пасс болох байлгүй дээ, гэж. Хатгаа зэргийг ч гэхдээ илгасий л гэж бодож байна. энэ байтугай өвчний оноштой гарч бас дарж явна аа гээд байвал яах уу.

Дайны хажуугаар дажин гэж, энэ манай хүн!!!!!!!. Хадам дүү хөдөөнөөс манай идэш уушийг яг таг бэлдээд сайхан шуудайлаад авчирч. Нөхөр бид хоёр чинь  хүү хаа гээд гүйгээд очдог юм байгаа биз дээ. Гэтэл яав? Өнөө шуудайтай махнуудаа машиныхаа арын багаж руу хийдэг юм байгаа биз дээ. Бас л баахан хүүхдүүдийг уг нь дайчилсан юм. Манай хүн нэг шуудайны булан өргөж байгаад багаж руугаа тонгойсон чинь л нуруу нь татчиж гэнэ, ха ха ха. Марзан байна уу? Би бүр хэлэх үг олдохгүй л сууж байна. "Үгүй чи одоо өөрөө очоод идэшээ хийж ирсэн бол яана ?"  л гэж асууж сууна. Хоёр өдөр л ёо ёох болоод байна. Аягүй бол Сонгдо монгдо, MRI л болох юм шиг байна.

За за одоо өөр юу ч байхав дээ. Энэ жилийн хувьд олз олбор чамлахааргүй байлаа чамлахааргүй байлаа. Эрүүл мэндийн асуудал гэхдээ үнэхээр анхаарлын төвд орж ирэв. Өөрөө хамрын ханиад хүрдэггүй шахуу хүн чинь анх эрүүл мэнд энэ тэр гэж сонсоход нээг их сансрын юм сонсогдоод байгаа юм шиг санагдаж байсан, яг тулаад ирэхээр "аа ингэж бас болох юм байна шүү" л  гэж бодогдож байна аа гэж. 

Гэхдээ л нэг их айдагаа авдрандаа хийчихсэн хүний мэдрэмж төрөөд байх чинь, ккк.

Мөдхөн шинэ жил болох гэж байна. Би нээрээ шинэ жилийн палаажаа Гранд Плазагаас хорин мянган төгрөгөөр авсан гээд бод доо, ха ха ха. Манай том хүү надтай хамт явсан юм. Хажуунаас "Ээжээ, та хүний гологдол юм аваад байхдаа яадаг юм? Наадах чинь л хорин мянган төгрөгний үнэтэй байгаа биз дээ?" гээд салдаггүй. Би "Чи дуугай байгаад өгөөч, ганцхан орой би үүнийг чинь өмсөнө, тэгээд өөр хэзээ ч өмсөхгүй за юу?" гэж хэрэлдээл явлаа, кккк. Гэхдээ л та хүний гологдол авч байна шд дээ гээд салдаггүй, би ч "чи дуугай байгаад өгнө үү, үгүй юу" гээл явлаа, ккк. Тэгж байгаал тэр хорин мянган төгрөгний палааж урьд өмнө хаана ч байгаагүй, супер сайхан гоё моё ёстой хэлэх үггүй болтлоо магтагдаж байгаал шууд надаар авагдаж байгаа юм чинь, ккк. Хүн харахад хорин мянга гэж хэн ч хэлэхээргүй, би ажлын газрын хүүхнүүддээ 180-р авсан гэж хэлэх гэж байгаа. Гэхдээ би тэсэхгүй дээ, би үүнийг хорин мянгаар авсан гээл хаях байх, миний энэ ам уу.

5 comments:

  1. Manai nuhur bas tegej nuruu n tataad bdgiin haaya. Eldev emneleg domnolog hereggui dee. Баахан мөнгөний гарз л болдогийн. Сайхан халуун жин тавиад хэд хоног ёо ёх болж байгаад аяндаа гайгүй болчихно доо.

    ReplyDelete
  2. Fastum gel turheed zugeer bolno, zugeer orhivol daraa daraagiin udaa ulam urevseed bn gesn ug, er hun chin turihan amitad, halamjlaad ogohoor ih bayarlana.

    ReplyDelete
  3. би шинэ жилийн палаажаа догдлоод ааль эрт 11сард авчаад яг цагаа тулсан шинэ жилдээ орж чадаагүй одоо палаажаа хараадл санаа алдаадл суужийна хэхэхэ
    дараа жил төлөвлөгөө ёсоор болвол цүндгэр гэдэстэй болчоод бас л өмсөж чадахгүй тэгээд одоо хадгалаадл байхаас дөө

    ReplyDelete
  4. Shine onii mend hurgiye. Tanai ger buld eruul enkh, az jargaliig husen yuruuye.

    ReplyDelete
  5. болжийнашт... 20 мянгын палааж бол лайтай л ббайна.. манай ээж 25аар палааж аваад хүмүүс бишрээд аймар юм болсышт

    ReplyDelete