Wednesday, December 21, 2011

Амьдрал үргэлж сайхнаараа

алтан нар мандсан хэвээрээ ашдын гэрэлтэй болоод ирлээ, ккк.

Зио зио, би ер нь зэрэг ахичих шиг боллоо.  Ах дүү нь ч байна уу, амраг садан нь байна уу хэн хүн юу гэж бодох нь зүгээр л тэдний хэрэг. Би тэрэнд нь уурлаад багтраад бачимдаад, нус нулимс болж гүйгээд байх нь ерөөсөө утгагүй эд байна. Бас тэгж бодсонийх нь төлөө тэдэнтэйгээ там тангараг болох нь ч утга алга аа хө. Би өмнө нь тэгдэг хүн байсан байна. Би одоо тэгэхгүй, би одоо өөр хүн болсон. Би өөрчлөгдөж төрөл арилжиж зэрэг нэмсэн, ккк.

Би элдэв сахиусны хатгалганд дахиж автахгүй байх аа гэж найдаж байна. Хүний итгэл үнэмшил ээ гэж.  Үхэхээрээ ч би тэдэнд алуулах байх аа, ккк. Алж л байг би тэртээ тэргүй үхчихсэн байх юм чинь гээд мэдрэлтээд байвал яах уу, ккк. Гэхдээ л би тэдэнд оюун санааныхаа эрх чөлөөг оосорлуулж чадашгүй нь. Архичин удгануудад бол бүр ч үгүй. Ер нь энэ бөөгийн сахиуснууд архинаас гармаар юм.  Там там , аюул осол, аймаар аймаар гэж ирээд л нэг их хүн айлгана. Тэднээс айж явахаар  тэр тамд нь шатаад, аймаараас айгаад зовчоё л доо, яшиг зүгээр. Үгүй айхгүй ч юм билүү хэн мэдлээ. 

Гэхдээ ер нь зовлон гэж яг юу юм бэ??????????????  Магадгүй хэний хувьд гэж асуугдах ч байж мэднэ.

Би дээр Холливудийн лаг гоё хино үзсэн шд. Нэг нөхөр үхэж байгаа юм. Гэхдээ мэдээж үхээгүй, аймаар гоё диваажин шиг газар гүйгээд л. Гэснээ шууд тэнгэр нурж газар доргиод л , энэ яаж байгаа нь энэ вэ гэтэл түүний хойноос эхнэр нь уй гашуунд автаж байгаа байхгүй юу гэж мэгээд үргэлжилдэг юм. Буддизм баруунд хүчтэй дэлгэрч байна даа гэж. За за залхуу залхуу, гарч сайхан гэрийнхэнтэйгээ хоолонд орох минь. 

2 comments:

  1. Амьдрал сайхан шд. Бүх юм сайхан болно доо. Тэр муу балай архичин бөө хүний амьдралд гай болж байхаар зүгээр л мөрөөрөө мөөмөө унжуулуул таарна. Хүний зовлонгоор мөнгө хийсэн тэнэг юмнууд байдын, битий тоо.

    ReplyDelete
  2. Гэцүүмбээ амьдрал сайн муугаар ээлжилдэг гэдэг ч өвчин зовлон давхцсан үед бөө удган сэтгэл санаа үймүүлэх хачин балиар байдаг. Гэхдээ амьдрал шүү дээ үргэлжилдэгээрээ үргэлжилж л таараа

    ReplyDelete