Tuesday, November 29, 2011

Шушмаа хэлний толь

Манай маамуу шулганах гээд шулганах гээд хөөхөн байна аа хөөхөн байна. Ямартай ч ээжтэйгээ ойлголцдог хэлтэй болчихсон. Ээж нь хэл хэлийг үзэж сурсан мундаг юм болохоороо шушмаа хэлийг тэр дор нь эзэмшилгүй дээ.Жаахан жаахан сийрүүлбэл:
  1. Аавааа- гэдэг нь аав л гэсэн үг
  2. Ээээээж, ээээээээж гэдэг нь ээж л гэсэн үг
  3. Имаа гэдэг нь эмээ л гэсэн үг
  4. Өвөө гэдэг нь өвөө л гэсэн үг, ккк
  5. Наба - гэдэг нь том ахаа дуудаж байгаа юм. 
  6. Жаажуу- гэдэг нь бага ахыгаа дуудаж байна.
  7. Чаа чаа уухийн уухийн - цай ууя гэсэн үг
  8. Та та - тараг ууя 
  9. Боожии боожий гэдэг гэрийн боорцог идэе гэсэн үг, ккк. Худалдааны боов энэ тэр биш, яг гэрийн улаан боорцог нэхэж байгаа юм. 
  10. Баажийна- бааяа бас шээеэ гэсэн үг
  11. Нүү гэдэг нь сүү гэсэн үг
  12. Мажийна мажийна - машаан гэсэн үг
  13. Толой гэдэг нь толгой гэсэн үг
  14. Нүүдээ - гэдэг нь хамар гэсэн үг, ккк
  15. Нээчин- гэдэг нь өмдөндөө аваад хаясан гэсэн үг
  16. Дүүдэөгөө дүүдэөгөө гэдэг нь надад өгөө л гэсэн үг
  17. нуж  гэдэг нь нус гэсэн үг
  18. найхан уний гэдэг нь сайхан унтая даа гэсэн үг
  19. бос бос гэдэг нь бос л гэсэн үг, ккк. 
  20. нааши нааши гэдэг нь нааш ир нааш ир гэсэн үг
  21. Хамраа хамаг байдгаараа үрчилйгэж байгаад ай яа яа яа яа ба ба ба - гэдэг нь ямар муухай юм бэ гэсэн үг.
  22. Махьаа -гэдэг мах  гэсэн үг
  23. гоогүй гэж горигүй гэсэн үг
  24. Өмөө, өмөө  гэдэг нь өрөм идэе гэсэн үг
  25. Гошоо гэдэг нь горшоок гэсэн үг. 
  26. Баялаа - гэдэг нь мэдээж баярлалаа гэсэн үг, ккк
За за нэг иймэрхүү. 

5 comments:

  1. kkkkk хамаг эгдүү хүргэчлээ :)

    ReplyDelete
  2. Кк хөөрхөн юмаа. Бас горигүй нтр гсн үг мэднээ сайхан унтъя нтр гээд кк хүүхэд ингээд юм хум яриад эхлэхээрээ нээрээ хөөрхөн шүү манай дүү хурдан ийм болоосой кк шушмаа царайлаад кк

    ReplyDelete
  3. Хэхэ ёстой эгдүүтэй шүү. Охин маань багадаа ямар нэг юм задлах болохоороо гойлгоо гэдэг байж билээ кк

    ReplyDelete