Би одоо намар гэртээ харитал блогоо хөтлөхгүй болж байх шиг байна. Бичихгүй гэж нэг хэлэх гэсэн ээ нэг их аймаар бичдэг гар шиг тэгээд яах уу гэж гэв гэнэт учиргүй нэрэлхээд хөтлөхөө завсарлаж байна гэж хэлдэг гэнэ ээ. Аа тэгээд манайх гэртээ нэт тавиулах юм уу үгүй юм уу, гэрийн нэт хэр хурдан байх юм бүү мэд, энэ тэр гээд бас хэлж мэдэхгүй юмнууд их байна өө, байна, гэртээ хариад.
Гэхдээ би жаахан тийм сонин нөхөр шиг байна тийм үү, ажилаа бичиж байхдаа учир утгагүй баахан алд алдын бичлэг начигнуулаад хаядаг байсан мөртөө, яг гэртээ суугаад амрах болонгуут шууд блог руугаа орж барихгүй болно гээд бодохоор өөрт ч сонин санагдаж байна.
Дипломоо тушаачихсан, одоо бол уг нь цэвэр гэртээ амарч байна. Би гэхдээ гэртээ байхаараа ингэдэг юм өө. Нөүтбүүкээ одоо бүүр хураагаад "авдар саванд" нь хийгээд хувцасныхаа шкафны дээр хийх гэж байна, юукүү зүгээр "нүдний гарз",ккк. Хааяа нэг имэйл шалгах бол нөхрийн хомпүүтер дээр сууна. Сүүлийн үеийн хино татаж үзэх бол бас нөхрийн РС-г ашиглана. Бусад үедээ бол гэрийн авгайн албаа хашаал, нэг байдаг даа хүн гэртээ, гээл үү.
Би гэртээ байхдаа гэрлээс бусад хамаг цахилгааны соронзон бараагаа тас хааж байдаг хүн л дээ. Зурагт мурагт үзэхгүй ээ, хөдөөний гар, хэ хэ хэ. Тархин дээр тачигнаад лайтай байдийн зурагт. Үзмээр хиногоо нэтээс татаж үзээл болоо. Яах уу шинжлэх ухааны нэвтрүүлгүүд, наш.жио энэ тэрийг бол үзэх юм аа үзчидийн хаа нэг. Дэлхийд дахины мэдээг FT-с гүйлгэж уншаад л нэг иймэрхүү. Бусад үед бол зурагтийг таг унтраагаастай. Хөгжим энэ тэрийг ч гэсэн дээ дөжиртөл сонсоно гэж байхгүй, бас л хөдөөний гар.
Одоо тэгж нэг жаахан байж байгаад Достоевскийн Карамзовын ах дүүг уншиж эхэлнэ, Виржиниа Вүүльфийн бүх зохиолыг уншина. Адам Смитыг жинхэнэ оригоор нь уншиж магадгүй, гэхдээ өөрийг хүнийг ч уншиж байж магадгүй, бүр хэнийг ч уншихгүй ч байж магадгүй. Дост, Воольф хоёр бол заавал.
Энд халуун нь эхэлж л байгаа юм шиг байна, гэхдээ би лав халууцахаа байж ээ, сурчиж.
За тэгээд энэ бүх хугацаанд надтай хамт байсан бүх хүмүүстээ баярлалаа, бас дараа дахиад зөндөө сонинтой уулзахын ерөөлийг тавья.
За тэгээд ийм л шив дээ, гээл үү. Үүгээр орж ирсэн бүх хүмүүст АМЖИЛТ, зөвхөн АМЖИЛТ хүсэе. (хүн бүрт нэг нэг амжилтыг хармаанд нь хийчихлээ шүү, бэлэг болгож байгаан,ккк).
Subscribe to:
Post Comments (Atom)

7 comments:
амжилтаа аваад гарлаа
За за амжилт өгсөнд баярлалаа
bayarlalaaa
Damdaa-aa bas tom amjilt husie!!! udaan l huleeh n deee za yaahav ergej uulzah yum bn te? gehdee Micheal Jackson-ii tuhai bichleg huleegeed bsn oruulsangui shuu, za yaahav heheheeh. amjilt ger buld n az husie!!!
Saihan naadaarai. Saihan amraad ajildaa orohooroo olon olon urtaa dugnelt uzel bodloo jiriilgene biz.Gbrnlmgg hglggvlggd garlaa bayarlalaa.
баярлалаа
хариу амжилт шуудангаар илгээв
бичмээр байвал ичиж зоволгүй ороол ирээрэй
хэзээд хүлээгээл байжээе :D
Saihan naadaarai!
ee l dee ta uyerheldee unench bai l daa :D
Post a Comment